2021-11-16 12:441min00

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар гурван удаа хурал тасалсан ирцээр тэргүүлж байна

122

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ гишүүдийн ирц, ёс зүйн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “УИХ-ын энэ оны намрын ээлжит чуулганы аравдугаар сарын ирцийн мэдээллийг танилцуулъя. Дээрх хугацаанд УИХ-ын чуулган 10 удаа хуралдсанаас 19 гишүүн хуралдаан тасалж, 30 гишүүн хоцорсон бөгөөд 57 гишүүн хуралдааныг огт таслаагүй. Үүнд,

  • УИХ-ын гишүүн Ц.Анандбазар гурав,
  • С.Амарсайхан, Х.Нямбаатар, Ц.Сэргэлэн, Н.Энхболд нар хоёр,
  • Х.Ганхуяг, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, С.Одонтуяа нар нэг удаа тасалсан.

Өнгөрсөн хугацаанд УИХ-ын даргын 45 дугаар захирамжаар УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн төслийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж ажиллалаа. Нам бүлгийн болоод бүх хэсгийн төлөөллийг оролцуулж хуулийн төслөө өргөн бариад байна.

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргын хувьд хүний картанд хүрдэг, кнопыг очиж дардаг асуудлаар шаардлага тавьж ирсэн. Төр, ард түмнийг төлөөлж буй УИХ-ын гишүүд ажилдаа хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой. Тиймээс цаашид ч үүнийг шаардсаар байх болно.

Өмнөх чуулганы хуралдаан дунджаар 54 минут хоцорч эхэлж байсан дүн мэдээ гарсан. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын хувьд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо байгуулснаар энэ хоцролтын хэмжээ дундаж дүнгээрээ долоон минут болсон. Одоо үүнийг яг цагт нь эхлүүлэх асуудал бий” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй