Шуудай тасарснаас шахмал түлш 100 килограммын савалгаатай түгээгдэж байна

2021-11-10 10:081min0
7

Гурав хоногийн өмнөөс сайжруулсан шахмал түлш 100 килограммын савалгаатай түгээгдэж эхэлсэн байна. Энэ нь иргэд болон борлуулагчдад зөөж тээвэрлэхээс эхлээд хүндрэлтэй асуудлууд үүсгээд байгаа аж.

Учрыг тодруулбал 25 кг-ын шуудай хятадын хил дээр гацсанаас болж савлагаанд түр өөрчлөлт орж 100 кг-аар савлаж зарж байгаа гэнэ.

Монголд сайжруулсан шахмал түлшний 25 килограммын шуудай үйлдвэрлэдэггүй. Тиймээс шуудай нийлүүлэх тендерийг “Тавантолгой түлш” компаниас нээлттэй зарлаж, БНХАУ-д захиалгаар хийлгүүлдэг юм байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй