Хөтөч ном нь гадаадын их дээд сургуульд сурахад зайлшгүй өгдөг олон улсын шалгалтууд болох IELTS, TOEFL, SAT- ийн мэдээлэл болон уг шалгалтуудад өндөр оноо авсан хүмүүсийн зөвлөгөө, тактикуудыг багтаасан.

Түүнчлэн гадаадын их дээд сургууль луу хэрхэн материалаа илгээх талаар дэлгэрэнгүй тайлбарласнаас гадна дэлхийн улс орнуудын тэтгэлэг болон өргөдөл хүлээн авах үе шатыг тайлбарлан бичсэн. Энэ номоос Америк, Англи, Герман, Итали, Канад, Солонгос, Унгар, Хятад, Швед, Япон улсад суралцсан залуусын зөвлөгөөг унших боломжтойгоос гадна Монголдоо суралцаж байх хугацаандаа хэрхэн оюутан солилцоонд багтаж гадаадад сурах талаар мэдээлэл авах боломжтой юм.

Мөн одоо үед залуус завсар жил авч өөрийгөө илүү хөгжүүлэх, шинэ зүйлд өөрийгөө сорьж үзэх гэх мэт олон зүйлийг тухайн завсар жилдээ туршдаг болсон. Тиймээс Хөтөч номд ч тэр завсар жилийн давуу тал болон сул тал, Монголд завсар жилийнхээ хугацаанд юу хийж болох гэх мэт олон зөвлөгөөг унших боломжтой.

Хөтөч номыг та Интерном болон Азхур номын дэлгүүрүүдээс 19’900 төгрөгөөр худалдан авах боломжтой.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн