Шуудай тасарснаас шахмал түлш 100 килограммын савалгаатай түгээгдэж байна

Гурав хоногийн өмнөөс сайжруулсан шахмал түлш 100 килограммын савалгаатай түгээгдэж эхэлсэн байна. Энэ нь иргэд болон борлуулагчдад зөөж тээвэрлэхээс эхлээд хүндрэлтэй асуудлууд үүсгээд байгаа аж.
Учрыг тодруулбал 25 кг-ын шуудай хятадын хил дээр гацсанаас болж савлагаанд түр өөрчлөлт орж 100 кг-аар савлаж зарж байгаа гэнэ.
Монголд сайжруулсан шахмал түлшний 25 килограммын шуудай үйлдвэрлэдэггүй. Тиймээс шуудай нийлүүлэх тендерийг “Тавантолгой түлш” компаниас нээлттэй зарлаж, БНХАУ-д захиалгаар хийлгүүлдэг юм байна.