Монгол туургатны цахим яруу найргийн “Ярууслын чуулган” наадмын сүүлчийн шатанд шилдгийн шилдэг 11 найрагч тунаж үлдээд байсан билээ.
Эл наадамд Азийн шилдэг яруу найрагч, зохиолч Д.Урианхай түрүүлж 30 сая төгрөгийн эзэн болов. Дэд байрт МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Амархүү шалгарч 15, гутгаар байрт залуу яруу найрагч Г.Барсболд орж таван сая төгрөгөөр шагнуулав.
Тусгай байр болон нэрэмжит шагнал хүртсэн “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Баттулга, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Т.Баянсан нар тус бүр гурван сая төгрөг хүртжээ.
Сүүлийн шатны шалгаруулалтыг Төрийн шагналт зураач С.Саранцацралт, гавьяат жүжигчин Г.Золбоот, гавьяат жүжигчин О.Бат-Өлзий тэргүүтэй есөн шүүгч шүүн тунгаасан юм.