Соёлын яамнаас зарласан Соёлын бүтээлч сарын хүрээнд Улсын филармонийн Төрийн шагналт “Баян Монгол” чуулгын “Пянзны баяр-2021” энэ сарын 19-нд цагаас “On’n Off Production House”-д болох гэж байна.
Тоглолтод “Баян Монгол” чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ, Улсын филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар, Ц.Хулан, Б.Дэлгэрбаяр нар, мөн урилгаар дуучин Б.Хонгор, Б.Солонго, Ж.Ариунжаргал нар оролцох аж. Тус тоглолтын удирдаачаар С.Саруул-Од, найруулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн С.Ононбат, хөтлөгчөөр “Чингис хаан” хамтлагийн ахлагч, ардын жүжигчин Д.Жаргалсайхан нар ажиллана.
Тоглолтын хөтөлбөрт “Баян Монгол” чуулгын 50 жилийн ойн хүрээнд хэвлүүлсэн пянз болон цомгийн уран бүтээлүүд болох Монголын хөгжмийн зохиолчдын болон Монгол ардын дууны шилмэл бүтээлүүд багтжээ. Тасалбарын үнэ 60 мянган төгрөг бөгөөд Улсын Филармонийн касс болон www.ticket.mn-ээс худалдан авах боломжтой юм. Сануулахад, тоглолт үзэхээр сонирхож буй бол Ковид 19-н эсрэг вакцины гуравдугаар тундаа хамрагдсан байх шаардлагатай аж.