Сөүл хот, Хан мөрний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдрөөс эхлэн оройн цагаар согтууруулах ундаа хэрэглэж суухыг зөвшөөрнө.
Корона вирустай зэрэгцэн амьдрах шинэ журам эхэлсэнтэй холбоотойгоор нийгэмд зай барих дэглэмийг эрс сулруулаад байгаа билээ. Кафе, хоолны газар 24 цаг ажиллаж, нэг дор 10-12 уулаа цуглах боломжтой болсон ба спортын төв хэвийн ажиллаж эхлээд байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд Хан мөрний цэцэрлэгт хүрээлэн төдийгүй бусад цэцэрлэгт хүрээлэнд 22 цагаас хойш согтууруулах ундаа хэрэглэж суухыг хориод байсан бол өнөөдрөөс эхлэн тус хориг тавигдаж байна. Мөн гадаа орчинд төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулж болох ба вакцинд хамрагдсан эсэх хамаагүй 100 хүртэлх хүн цуглах боломжтой болжээ.
БНСУ-ын иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг гол газрын нэг нь Сөүлийн төвд байх Хан мөрний эрэг билээ. Иргэд энд өдөр шөнийн аль ч цагт дугуй унаж, хоол унд идэж зугаацдаг юм. Хан мөрөн их хотын дундуур урсдаг гол мөрнүүдээс дэлхийд хамгийн томд нь ордог юм байна.