Европ дахь COVID-19 коронавирусын тархалтын түвшин санаа зовоож байна гэж ДЭМБ-ын Европ дахь бүсийн захирал Ханс Клюге пүрэв гарагт мэдэгджээ.
“Европын бүс нутгийн 53 улс дахь халдварын өнөөгийн хэмнэл ихээхэн түгшүүр төрүүлж байна. Европ дахь коронавирусын нөхцөл байдал муудаж байгаа нь вакцинд хамрагдсан хүмүүсийн хувь хангалтгүй, хязгаарлалтын арга хэмжээ суларсан зэрэг хүчин зүйлсийн хослолоос үүдэлтэй гэж ДЭМБ үзэж байна.
ДЭМБ-ын Европын товчооны мэдээлснээр Европт коронавирусын улмаас эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн тоо долоо хоногийн дотор хоёр дахин нэмэгджээ.
ДЭМБ-ын өмнөх өдөр долоо хоног тутмынн мэдээллийн товхимолд Европ таван долоо хоногийн турш COVID-19-ийн шинэ тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа дэлхийн цорын ганц хэсэг хэвээр байна хэмээн мэдэгдэж байсан юм.
Эх сурвалж: INTERFAX