2021-11-05 14:321min00

Индонезид үер бууж таван хүн нас барж, дөрвөн хүн сураггүй алга болжээ

11

Индонезийн Зүүн Ява мужид улирлын чанартай аадар бороо орсны улмаас үерийн улмаас наад зах нь таван хүн амиа алдаж, дөрвөн хүн сураггүй алга болсон тухай Associated Press агентлаг мэдээллээ.

Мужийн зам хаагдаж, цахилгаан тасарсан нь нөлөөлөлд өртсөн бүсийн оршин суугчдад тусламж үзүүлэхэд хүндрэлтэй байгаа аж. Тус улсын Онцгой байдлын үндэсний агентлаг Аржуно уулын энгэр дэх голууд эргээсээ хальж, Кота Бату хотын таван тосгон усанд автсан хэмээн мэдэгдсэн бол орон нутгийн Антара агентлаг гамшгийн улмаас 21 байшин сүйдсэн гэж  мэдээлэв.

Эх сурвалж: РИА

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй