Соёлын яамны соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэмжих сарын хүрээнд “АЛТАН НАМАР- 2021” судалбар зургийн үзэсгэлэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийнхээ үр шимийг таниулах, сурталчлах, урлаг, уран бүтээлчдийн хөгжлийг дэмжиж, “B Contemporarу Art Gallery”, Монголын урчуудын эвлэл хамтран тус үзэсгэлэнг дөрөв дэх жилдээ зохион байгуулж, гурван зураачийг шилдгээр шалгаруулжээ.
Үзэсгэлэнд нийт 100 уран бүтээлчийн 120 бүтээл ирснээс СГЗ Ц.Нарангэрэл, Алтан гадас одонт зураач Э.Цолмонбат, СТА У.Батцоожийн судалбар зураг шилдгээр шалгарсан байна.
“АЛТАН НАМАР-2021” судалбар зургийн үзэсгэлэн 11-р сарын 10-ийг дуустал үргэлжилнэ.