Жил бүр 70 гаруй их, дээд сургуулийн 500 гаруй оюутан хамрагддаг байсан “Оюутан цэрэг” хөтөлбөрийн гол зорилго нь их, дээд сургуулийн бакалаврын ангийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр бэлтгэл сургалтад хамруулан оролцуулах юм. Харин энэхүү хөтөлбөр цар тахлын улмаас сүүлийн хоёр жил тасалдаад байгаа.
Тэгвэл ирэх жилээс эхлэн “Оюутан цэрэг” хөтөлбөр үргэлжлэн хэрэгжихээр болсон талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэвлэлд мэдээлжээ. Тодруулбал, ирэх оны гуравдугаар сарын 1-ээс бүртгэл эхэлж, дөрөвдүгээр сарын 1-ээс наймдугаар сарын 1 хүртэл хөтөлбөр хэрэгжих аж.