Гадаадад ажиллах хүч гаргах, авахтай холбоотой үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо

2021-11-01 16:171min0
6IXSpS0uefa8qY18QoPyziVLWhUZy8OAYAK1CKQb

Монгол Улсын засгийн газрын Цахим Монгол хөтөлбөрийн хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулах ажлын нэг хэсэг ezuvshuurul.mn ашиглалтад орлоо.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2021 оны А/281 тушаалын дагуу “Гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох журам”-ын 3.3, 3.4, 3.5, 3.6-д заасан үйлчилгээг 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ezuvshuurul системээр дамжуулан цахим хэлбэрээр үзүүлж эхэллээ.

Ингэснээр төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжүүд ил тод түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй, цахимаар авах боломж бүрдэж байгаа юм. Мөн төрийн байгууллагуудын уялдаа холбоо хяналт сайжирч үйл ажиллагааны зардал буурах юм.

Ezuvshuurul.mn цахим систем нь ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авахтай холбоотой үйлчилгээг үзүүлэхээс гадна БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн Солонгос хэлний шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээллийг цахимаар хүргэх юм гэж ХХҮЕГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй