Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагуу намын Их хуралд арваннэгдүгээр сарын 5-нд буюу Баасан гаиргт болно. Тус намын Улс төрийн зөвлөл өнөөдөр /2021.11.01/ хуралдаж, намын ээлжит бус Онц их хурлыг зарлах, хурлын зохион байгуулалтыг хангах ажлын хэсэг байгуулахаар болжээ.
Ардчилсан намд сүүлийн нэг жилд үүсээд буй хагарал бутрал, хууль бус дүрмийн шийдвэрүүд, олон удаагийн зөрчилдөөнтэй баримт бичгүүд дээд шүүхэд хүргэгдсэн мөн 2020 оны УИХ-ын сонгууль болон 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өнгөрсөн 30 жилийн туршид АН-ын түүхэнд байгаагүй ялагдлыг хүлээсэн нь АН-ын хувьд онцгой нөхцөл байдал үүссэн гэж Улс төрийн зөвлөл үзсэн. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд АН-ын анхан шатны нэгж, үүрүүд хуралдан Их хурлын төлөөлөгчдөө сонгосон бөгөөд Монгол орны өнцөг булан бүрээс сонгогдсон АН-ын нийт 1318 төлөөлөгч Улаанбаатар хотноо АН-ын Их хуралд оролцож, үүссэн дотоод зөрчлийг эцэслэн шийдвэрлэх юм байна.