2021-11-01 17:451min00

Халдвартын эмнэлгийн барилгыг энэ сард хүлээн авна

77777777777777777

Сайншанд хотод барьж буй Халдвартын эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэл дуусч ашиглалтад хүлээн авахад бэлэн болжээ.

Барилгын ажлыг Орон нутгийн хөгжлийн сангийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Төгс-Өнөд” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 11 дүгээр сард ашиглалтад хүлээн авна гэж аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга А.Амгаланзаяа мэдээлэв.

Халдвартын эмнэлэг ашиглалтад орсноор үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн барилга, өрөө тасалгаатай болохоос гадна эмч, эмнэлгийн ажилтнуудын ажиллах боломж нөхцөл бүрдэх аж. Мөн коронавирусний халдварыг эмчлэх эмчилгээний өрөө тасалгаа нэмэгдэх юм.

Эх сурвалж: 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй