Оросын шинжлэх ухаан, соёлын төв дэргэдээ Монголын уран бүтээлчидтэй хамтран “Орфей” театр байгуулсан бөгөөд нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн жүжгээр энэ сарын 25-нд нээлтээ хийх гэж байна.
Уг жүжгийн найруулагчаар Мягмарнарангийн Батболд ажиллах бол жүжгийн зохиолыг Я.Баяраа бичсэн байна. Түүнчлэн гол дүрд Жүжигчин Д.Лхагваа, жүжигчин Х.Баярмаа, болон Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар, П.Эрдэнэзаан нар тоглох болжээ.
“Гэм зэм” постдрамын жүжиг энэ сарын 25-наас арванхоёрдугаар сарын 16-ныг хүртэл Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн дэргэдэх “Орфей” театрт өдөр бүр тавигдах юм.