2021-10-28 18:221min00

Төрөлт өмнөх оны мөн үеэс 1.0 нэгжээр буурсан үзүүлэлттэй байна

6324

Улсын хэмжээнд 2021 оны эхний есөн сарын байдлаар 54515 эх амаржиж, 54896 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 2541-ээр, төрсөн хүүхэд 2594-өөр тус тус буурчээ. Энэ нь 1000 хүнд ногдох төрөлт өмнөх оны мөн үеэс 1.0 нэгжээр буурсан үзүүлэлт аж.

1000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Говьсүмбэр, Орхон, Өмнөговь, Ховд, Говь-Алтай, Увс, Сүхбаатар аймагт улсын дунджаас 0.3-3.6 нэгжээр дээгүүр, бусад аймагт 0.1-6.9 нэгжээр доогуур байна гэж ҮСХ-ноос мэдээлэв.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй