УИХ-ын чуулганы хуралдаанаар “Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцлээ. Тогтоолын төсөлд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахаар тусгасан.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд орох саналаа ирүүлсэн. Улмаар УИХ-ын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийг үндэслэн УИХ-ын гишүүн Жамъянхорлоогийн Сүхбаатарыг Хүний эрхийн дэд хорооны гишүүнээр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувийн саналаар батлагдлаа.