Харвалтын эсрэг дэлхийн өдөр: Улсын хоёрдугаар эмнэлэг 08:00-11:00 цагт иргэдэд үзлэг хийнэ

2021-10-29 08:20
10

Улсын хоёрдугаар эмнэлгийн мэдрэлийн тасаг жил бүр Харвалтын эсрэг дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж энэ өдөр үзлэг оношлогоо хийдэг. Өнөөдөр энэ оны ээлжит өдөрлөг болж байгаа бөгөөд тус эмнэлгийнхэн 08:00-11:00 цагийн хооронд иргэд, эрүүл мэндийн салбарынханд эмнэлгийн үзлэг, оношлогоо хийж үйлчлэх аж.

Үзлэг оношлогооны төрөл:

-Бөөр, дотоод шүүрлийн булчирхайн эмчийн үзлэг,

-Зүрх судасны эмчийн үзлэг,

-Мэдрэлийн эмчийн үзлэг мөн

-Зүрхийн цахилгаан бичлэг хийгдэх юм байна.