Цар тахлын үеэр халдвар хамгааллын дэглэм зөрчин, тоглолт зохион байгуулсан “Зайсан хилл” цогцолборт Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна гэж өнөөдөр (2021.10.16) Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдэгдлээ.
Тэрбээр “Зайсан хилл” хариуцлагын гэрээ байгуулаагүй. НОК-оос “Камертон” хамтлагийн тоглолтыг ямар нэг байдлаар дэмжиж, зөвшөөрөөгүй. Танхим дүүргэлт 50 хувиас хэтэрсэн. Халдвар хамгааллын дэглэм сахих боломжгүй нөхцөл бий болгожээ. Тиймээс зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн” гэв.