МУИС-ийн багш Я хуурамч гарын үсэг үйлдэн бусдын өмч хөрөнгийг завшсан байж болзошгүй асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж буй. Энэ хэргийн шийдвэрт Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Д.Энхтөр, Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат нар нөлөөлсөн байж болзошгүй тухай мэдээлэл цацагдсан.
Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханы тушаалаар хэрэгт холбогдсон гэх нэр бүхий прокуроруудад хариуцлага тооцжээ.
Энэ талаар Нийслэлийн Ерөнхий прокурор Ц.Ариунболд “Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтан дор мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа. Ерөнхий прокурорын газраас хэргийг хянан, сэргээгээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өгсөн.
Хэрэг хариуцаж байгаа болон хяналт тавьж байгаа прокурорууд мэргэжлийн алдаа гаргасан эсэхийг Мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцсэн. Улмаар хэрэгт хяналт тавьж байсан прокурорууд, нэр бүхий албан тушаалтнуудад Ерөнхий прокурорын тушаалаар сахилгын арга хэмжээ авсан.
Прокуроруудад мэргэжлийн ур чадвар дутагдсан, хэргийг бүх талаас нь хянаж чадаагүй гэдэг үндэслэлээр арга хэмжээ тооцсон” гэв.