АНУ -ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон цусны хордлогын улмаас Калифорниа мужийн эмнэлэгт хүргэгджээ. Энэ тухай пүрэв гаригт CNN телевизийн суваг мэдээлэв.
Клинтон цусан дахь сепсис (цусны хордлого) халдвараар өвчилж, антибиотик эмчилгээ хийлгэж байгаа тухай телевизийн мэдээнд өгүүлжээ. Өмнө нь Ерөнхийлөгч асныг коронавирусийн халдвар авч бие нь хүндэрсэн гэх мэдээлэл гарсныг хэвлэлийн төлөөлөгч нь үгүйсгэлээ. 75 настай Клинтон мягмар гарагт UC Irvine эмнэлгийн төвд хэвтсэнийхээ дараа бие нь сайжирч, сэтгэл санаа нь ч өөдрөг байгаа тухай хэвлэлийн төлөөлөгч Анжел Урена ярьжээ.