Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн нутаг аймгийн төвөөс баруун хойд зүгт 340 км, сумын төвөөс баруун хойд зүгт 76 км-т орших Бусын гол хэмээх газар аравдугаар сарын 14-ний өдрийн 09:52:40 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай мэдээллийг 09:59 цагт Одон  орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар ирүүлсэн байна.

ОБЕГ-аас Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.

Эх сурвалж: ОБЕГ 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн