Германы Гамбург хотод болсон G20 саммитийг даяарчлалын эсрэг радикалууд замбраагүй байдлаар угтлаа. Тэд машин шатааж, дэлгүүрийн цонх хагалан, хаалга эвдэлж, машины хуучин дугуй шатаан, цагдаагийн ажилтнууд руу чулуу, шатах бодистой шил, лонх шидлэн танхайрав. Хууль хяналтынхан усан буу хэрэглэн жагсагчдыг саринуулсан байна. Эмх замбраагүй байдал эсэргүүцэгчид ба цагдаагийн хооронд 6-нд гарсан анхны мөргөлдөөнөөр эхэлжээ. Тэд 7-ны шөнө Альтон дүүргийн цагдаагийн газрыг эзлэхээр оролдсон байна. Энэ үеэр зуу гаруй цагдаа шархадсан байв. Эсэргүүцэгчдээс хичнээн хүн баривчлагдсан тухай баримт тоо алга байна. Энэ эмх замбараагүй байдалд хэдэн мянган хүн оролцсон юм.
Үймээний үеэр шатаагдсан машины үлдэгдэл.Фото: Fabrizio Bensch / Reuters
Ичгүүртэй зангаагаар иргэний байр сууриа илэрхийлэх юм гэнэ. Фото: Thomas Lohnes / Getty Images
Цагдаа нарын “усан довтолгоо”.Фото: Fabrizio Bensch / Reuters
Цагдаа нарт хүч хэрэглэх хэрэг гарчээ.Фото: Alexander Koerner / Getty Images
Энэ үеэр эсэргүүцэгчид хэдэн арван машиныг шатаалаа. Фото: Bodo Marks / dpa / Globallookpress.com
Машин ба машины хуучин дугуй шатаасан галын хар утаа Гамбургийн бусад хэсгээс сайн харагдаж байлаа. Фото: Boris Roessler; dpa / AP
Эсэргүүцэгчид усаар шүршигч машины эсрэг довтолгоон хийж байгаа нь. Фото: Pawel Kopczynsk / Reuters
Даяарчлалын эсрэг тэмцэгч. Фото: Christian Charisius; dpa / AP
Хүйтэн усаар шүршүүлсэн ч тэмцэгчид “хөрсөнгүй”. Фото: Michael Probst / AP
Тэмцэгч.Фото: Markus Schreiber / AP
Радикалуудын сүйтгэсэн рекламын самбар.Фото: Daniel Bockwoldt / dpa via AP
Зургадугаар сарын 6-нд жагсагчид суперкар худалдах автосалоныг шатаажээ. Фото: Fabian Bimmer / Reuters
Германы “1000 форм” гэдэг байгууллагынхан G20 саммитийн эсрэг зомби болон тэмцэв.Гамбург, фото: © EPA/LUKAS BARTH-TUTTAS
Бэлтгэсэн: М.ЭРДЭС