Коронавирусийн өвчлөлийн хүндрэлээс зайлсхийхийн тулд амны хөндийн эрүүл ахуйгаа тогтмол сахих нь эерэг нөлөөтэй болохыг Египетийн эрдэмтэд судлан тогтоожээ.
Каирын их сургуулийн эрдэмтдийн баталснаар хүний ам нь вирусийн нөөц сав болдог бөгөөд вирусийн агууламжийг хэд дахин нэмэгдүүлэх замаар халдвар авсан хүмүүст вирусийн өндөр ачаалал үүсгэдэг байна.
Судлаачид онолоо коронавирусийн халдвартай, дээр нь зүрхний өвчтэй 86 өвчтөн дээр шалгасан байна.
Өвчтөнүүдийн амны хөндийн ариун цэврийн байдал, шинж тэмдгийн хүндрэлийг тооцоолон үзээд эрдэмтэд, тухайн хүн амны хөндийн ариун цэвэртээ хэр их анхаардаг байна, тэр хэрээр COVID-19 хөнгөн тусаж, биед нь халдвараар үүдэлтэй үрэвслийн явц бага, хурдан эдгэрдгийг тогтоожээ.
Үүн дээр үндэслэн судалгааны тэргүүн доктор Ахмед Мустафа Басуони амаа шингэнээр зайлснаар халдвар авсан тохиолдолд шинж тэмдэг илүү хөнгөн байдаг гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Korrespondent