Америкийн Time сэтгүүл бизнес эрхлэгч Марк Цукербергийн зургийг шинэ хавтсан дээрээ тавьжээ. Ингэхдээ түүний нүүрний зарим хэсгийг Facebook-ээ устгах уу гэсэн цонхоор хаасан аж.
Facebook энэ долоо хоногт үйл ажиллагаа нь доголдож, үйлчилгээ нь хэдэн цагаар зогссоны дараахан дэлхийн хэвлэл мэдээллийнхний анхааралд өртсөн юм.
“Facebook-ийг устгах уу?” гэсэн цонхтой энэ зургандаа Time сэтгүүл “цуцлах”, “устгах” гэсэн хоёр сонголт нээжээ. Шинэ хавтсыг Twitter хэвлэлд тэмдэглэсэн аж.
Facebook компанийн эзэмшдэг Facebook, Instagram, WhatsApp болон хэд хэдэн үйлчилгээ даваа гарагт хэрэглэгчдэд 7 цаг орчим доголдсон юм. Шалтгаан нь урьдчилсан мэдээллээр программын шинэчлэлийн алдаанаас болж гарчээ. Facebook-ийн тэргүүн Марк Цукерберг энэ доголдлоос болоод уучлалт хүссэн байна.
Эх сурвалж: RIA