ЭМЯ: Коронавируст халдварын 1501 тохиолдол батлагдаж, 14 хүн нас баржээ

2021-10-04 11:29
05

ЭМЯ сүүлийн 24 цагт 1501  хүнээс Covid-19 халдвар илэрч,  коронавируст халдварын улмаас архаг, хууч өвчтэй 14 хүн эндсэн гэж мэдээлэв.

Өнөөдөр 8254 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Шинээр илэрсэн тохиолдлын 751 нь нийслэлд, 749 нь орон нутагт бүртгэгджээ.

Улсын хэмжээнд 20.675 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 59.045 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй