Киевийн зочид буудалд буудалласан Их Британийн нэгэн эрдэмтэн өтөл насны улмаас үүссэн ой санамжийн асуудлаасаа болоод өөрийгөө хэн гэдэг, хаана байдгаа мартаж, Украины нийслэлийн вокзал дээр хэдэн өдөр амьдарсан талаар “Страна.UA” интернэт хэвлэлд бичжээ.

Есдүгээр сарын сүүлчээр энэ хэр Киевийн төвийн нэгэн зочид буудалд буусан гэнэ. Гэтэл аяллын үеэр тэрбээр зүрхний шигдээс болж, төөрч будилсандаа өөрийгөө жинхэнэдээ хэн болох, хаана амьдардгаа мартаж, Выдубичийн вокзал хүрч, тэндээ хэд хоножээ.

Энэ хугацаанд түүний гар утас, паспортыг хулгайлж, мөнгөтэй банкны карт нь л үлдсэн байна. Үүний ачаар тэрбээр хэд хоног вокзал дээр байж, дэлгүүрээс юм авч идэж уужээ. Цагдаа нар хамаг юмаа хулгайд алдсан өндөр настан зөвхөн англиар л ярьдаг, өөрийгөө хэн гэдэг, хаана амьдардаг болохыг мэдэхгүй байгааг олж тогтоосон байна. Ингээд ЭСЯ-нд нь ханджээ. Харин ЭСЯ-наас нь уг эрийг төрөл төрөгсөд нь хайж байгааг баталсан гэнэ. Эрдэмтэн эр Украины эрдэмтэдтэй мэдээлэл солилцохоор энд иржээ.

Голосеевскийн дүүргийн удирдлагын цагдаа нар өөрсдийн мөнгөөрөө британи эрийг зочид буудалд оруулж, хоол хүнс, хувцсаар тусалж, Лондонд байдаг хүүтэй нь холбоо тогтоосон гэнэ. Хүү нь өнгөрсөн долоо хоногт Украинд нисэж ирээд, аавыгаа аваад явжээ.

Эх сурвалж: РИА

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн