ЭМЯ сүүлийн 24 цагт 1501 хүнээс Covid-19 халдвар илэрч, коронавируст халдварын улмаас архаг, хууч өвчтэй 14 хүн эндсэн гэж мэдээлэв.
Өнөөдөр 8254 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Шинээр илэрсэн тохиолдлын 751 нь нийслэлд, 749 нь орон нутагт бүртгэгджээ.
Улсын хэмжээнд 20.675 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 59.045 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.