Ерөнхийлөгчийн тангараг өргөх тухай тогтоолыг УИХ-д өргөн мэдүүлнэ

2017-07-09 09:001min1
0000

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүнгээр 50.61 хувийн санал авсан АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцож, тангараг өргүүлэх тухай тогтоолын төслийг СЕХ 10.00 цагт УИХ-д өргөн мэдүүлэх гэж байна. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч маргааш (2017.07.10)-нд Төрийн ордны Их танхимд тангараг өргөх юм.

1993 онд баталсан хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгч нь Төрийн ордны Их танхимд тангараг өргөнө гэдэг агуулгаар зүйчилсэн байсныг 2003 онд парламентад тангараг өргөнө хэмээн өөрчилсөн байсан аж. Харин одоо анхны заалт сэргэсэн гэсэн үг.

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй