Нью Мексико дахь АНУ-ын армийн баазад түр байрлаж байгаа Афганистаны дүрвэгсэд армийн баазын эмэгтэй цэрэг рүү дайрч, халдсан хэрэг гарчээ. АНУ Афганистанаас цэргээ гарсныхаа дараа Америкийн арми, байгууллагуудтай хамтран ажиллаж байсан болон бусад эрсдлийн бүлэгт багтсан хэдэн арван мянган хүнийг эх орондоо хүлээж авахаар тохиролцсон юм.
Энэ дагуу 9 -р сарын 19 -нд Афганистанаас ирсэн хэсэг дүрвэгчдийг Нью Мексико дахь Дона Ана цогцолборт нүүлгэн шилжүүлсэн ч дүрдэгчдийн дунд байсан хүмүүс Америкийн эмэгтэй цэрэг рүү дайрч, халдах гэж оролдсоныг цэргүүд мэдэгджээ.
Энэ явдлыг Холбооны мөрдөх товчоо шалгаж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг хэлээгүй байна. Команд хохирогчдод нэн даруй шаардлагатай тусламж үзүүлж, цэргийн бааз дахь аюулгүй байдлын арга хэмжээг чангатгасан гэдгийг баталжээ.
Одоогоор 37 мянган хүнтэй дүрвэгсдийн эхний бүлэг АНУ-д ирсэн байгаа. Цагаан ордон ирэх оны 9 -р сар гэхэд дүрвэгчдийн тоог 95.000 хүртэл нэмэгдүүлэхийн тулд Конгрессоос мөнгө гуйсан талаар AP агентлаг мэдээлжээ. Өнөөдрийг хүртэл АНУ-д суурьшихаар төлөвлөж буй олон мянган афган иргэд Америкийн хилийн чанад дахь цэргийн бааз, дамжин өнгөрөх лагерьт байсаар байна. Дүрвэгсдийн дунд улаан бурхан өвчин гарсантай холбогдуулан тэднийг АНУ-д хүргэх ажиллагааг түр зогсоожээ.