Норвегид вакцинжуулалт хоёр долоо хоногийн дараа дуусах гэж байна. Тус улсын насанд хүрсэн хүн амын 90 хувь нь коронавирусын эсрэг вакцинжилтанд хамрагджээ. Үүнтэй холбогдуулан Норвегийн эрх баригчид Covid-19 халдварын дэглэмийн ихэнх хязгаарлалтаас татгалзаж, олонхийг нь цуцлахаар бэлтгэж байна гэж Ерөнхий сайд Эрна Солберг мэдэгдсэн гэж РИА Новости мэдээлжээ.
“Бид тахлын өмнөх үеийн амьдрал руугаа бага багаар буцаж байна. Гэхдээ бүх зүйл өмнөхтэйгөө ижил байх болно гэж би бодохгүй байна. Коронавирус бидний амьдралын төгсгөл хүртэл бидэнтэй хамт байх юм шиг санагдаж байна” хэмээн Ерөнхий сайд Эрна Солберг хэлжээ.
Тус улсын оршин суугчид удахгүй нийгмээс зай барих, биенээсээ зай барих дэглэм сахих шаардлагагүй болж байгаа аж. Түүнчлэн олон нийтийн арга хэмжээнд оролцох хүмүүсийн тоог хязгаарлахаа болино. Гэсэн хэдий ч Хаант улс руу зорчих гадаадын иргэдэд зарим нэг хязгаарлалт хэвээр мөрдөгдөх юм байна.