Шувуу, дэгдээхэй, загасны өндөг, далайн хавч нь цагаан баавгайны гол хоол хүнс байсан. Гэвч сүүлийн жилүүдэд эрчимтэй өөрчлөгдөж байгаа Арктикийн цаг уурын өөрчлөлтөд цагаан баавгай ч дасан зохицохыг оролдож байгаа бололтой гэж А.Н.Северцовын нэрэмжит Экологи, хувьслын хүрээлэнгийн цаг уурийн мэргэжилтэн РИА Новости агентлагт ярьжээ.
ОХУ Арктикийн бүс нутагт цагаан баавгайг “Арктикийн мастер” байгаль орчны төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд эрдэмтэд цагаан баавгайн популяци нь Арктикийн бүхэл бүтэн экосистемийн төлөв байдлын үзүүлэлт хэмээн үзэж байна.
Шинжээчдийн тооцоолсноор дэлхий дээр 25 мянга орчим цагаан баавгай байдаг боловч үнэн зөв судалгаа хийгдээгүй удсан учраас Улаан номонд орсон эдгээр амьтдын популяцийн талаархи шинэ мэдлэг өнөө үед чухал байгаа аж.
Бүтэн улирал үргэлжилсэн судалгааны явцад өмнөх жилүүдээс мэдэгдэхүйц өөрчлөлт орсон ялгааг олж хараагүй боловч мөстлөг буурсан зуны улиралд идэш хоолгүй туйлдан, санаа зовоодог байсан цагаан баавгайнууд цаг уурын өөрчлөлт, хүн нөхцөлд дасан зохицож байна. Тэд дэгдээхэй, загас агнаж, өвс ургамлаар хооллож хооллож байгааг баталгаажуулж авсан гэж Мордвинцев хэлжээ.
Арктикт явагдаж байгаа цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан мөсөн бүрхүүлүүд багасч, мөс эрт хайлж байгаа. Одоогоор цагаан баавгай устаж үгүй болох аюулын талаар ярих боломжгүй ч эдгээр амьтдын нөхцөл байдалд хяналт тавих шаардлагатай байгааг эрдэмтэд хэлсэн байна.