Нацист гэмт хэрэгтэн Хельмут Оберландерыг Канадаас албадан гаргах асуудал шүүхийн шатанд хэлэлцэгдэж байсан ч түүнийг нас барсан гэж орон нутгийн хэвлэл Global News мэдээлжээ.
97 настай Оберландерыг Онтарио дахь гэртээ нас барсан гэж гэр бүлийнхэн нь мэдээлсэн байна. Дэлхийн II дайны үед Оберландер SS-д алба хааж байхдаа Еврейчүүдийг хоморголон хөнөөх, 1942 онд Ростов мужид 27 мянган хүнийг цаазлахад оролцсон байна. Дараа нь тэр SS-д орчуулагч хийж, 1943 оныг хүртэл энгийн номхон иргэдийг олноор нь буудаж, хөдөлгөөнт хийн камерт хорьж байжээ. Дайн дуусахад тэрээр оролцсон геноцидод хэргүүдээ нууж эхнэртэйгээ хамт Канад руу цагаачилжээ.
Түүний тухай ийм нарийн мэдээллүүд 1995 онд ил болж эхэлсэн бөгөөд 2017 оноос хойш түүнийг шүүх хурал Канадад олон удаа болж, жил шүүх хурал болж, Оберландер хэд хэдэн удаа давж заалдаж ирсэн юм. Шүүхээс түүнийг дайны гэмт хэрэгт буруутгаж, Канадын иргэншлээс хассан боловч Оберландерийг албадан гаргах шийдвэрийг өмгөөлөгчид нь эсэргүүцсээр ирсэн юм.
Есдүгээр сарын эхээр Оберландерыг Канадаас албадан гаргах тухай сонсгол виртуал хэлбэрээр явагдсан боловч сүүлчийн нацист гэмт хэрэгтнүүдийн нэг болох Хельмут Оберландер гэртээ нас баржээ.