Кавказын нурууны хамгийн өндөр цэг, далайн түвшнээс дээш 5,642 метр өргөгдсөн Эльбрус оргилд авирсан групп уулчин цаг агаарын нөхцөл байдал муудсан учраас аврагчдаас тусламж хүссэн гэж ТАСС агентлаг Кабардино-Балкар дахь Онцгой байдлын яамны Ерөнхий газрын хэвлэлийн албанаас иш татан мэдээлжээ.

Группт 23 уулчин явж байгаа бөгөөд урьдчилсан мэдээллээр нэг хүн хөлөндөө гэмтэл авсан байна. Тусламж хүссэн дуудлага мессеж Кабардино-Балкар дахь Онцгой байдлын газарт есдүгээр сарын 23 -ны Пүрэв гаригт ирсэн бөгөөд уулчид 5.4 мянган метрийн өндөрт байгаа гэжээ. Тэднийг эрэн хайх, аврах техник хэрэгсэлтэй аврагчдын хоёр баг гарсан байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн