АТГ наймдугаар сарын 03-нд Нийслэлийн прокурор асан Ш.Нямдоржийн гэрт нэгжлэг хийж баривчилсан.  Ш.Нямдорж нь Нийслэлийн прокуророор ажиллаж байхдаа авлига, албан тушаалын олон асуудалд нэр холбогдсон шуугианд өртсөн бөгөөд хамгийн сүүлд АН-ын дарга С.Эрдэнийн холбогдсон эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, буцааж сэргээсэн гэх асуудал өрнөж байсан.

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан 2021 оны гуравдугаар сарын 29-нд тушаалгаргаж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бол Нийслэлийн прокурорын газар Ш.Нямдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 /нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй / дэх хэсэгт заасан хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлжээ.

Нийслэлийн прокурорын газраас уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирсэн болно.

2021-09-09-ний өдөр шүүхээс шүүгдэгч Ш.Нямдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шийдвэрлэлээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох төрийн сангийн хохирол нөхөн төлүүлэх дансанд байршиж буй 199.000.000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлж шийд-вэрлэлээ.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн