Замын-Үүд: Нууцаар Covid-19 халдвар илрүүлэх түргэвчилсэн оношлуур оруулж иржээ

2021-09-08 17:03
02

Улсын хилээр Covid-19 халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуур нууцлан оруулж ирэх гэж байсныг Замын-Үүд боомтоор Хилийн мэргэжлийн хяналт илрүүлсэн байна. Оношлуурыг төрөл бүрийн бараан дунд нууцлан, Мэргэжлийн хяналтын байгууллагад мэдүүлэхгүйгээр хил нэвтрүүлэх гэж байсан аж.

 Замын-Үүд дэх Хилийн мэргэжлийн хяналтын алба нийт 2000 ширхэг Ковид-19 түргэвчилсэн оношлуурыг хураан авч, холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналтын байгууллага болон Замын-үүд сумын захиргааны зөвлөлд шилжүүлсэн байна.