Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын онц байдлын хөтөлбөрийн захирал Майкл Райан COVID-19 цар тахал илүү удаан үргэлжилнэ, коронавирусийн халдвар хүн төрөлхтөнд оршсоор байх болно гэж мэдэгджээ.
«Хэрвээ бид эмнэлэгт хэвтэх, нас барах эрсдэлээс салж чадвал, хэрвээ бид тархалтыг бага түвшинд барьж чадвал эрүүл мэндийн салбарын онц байдлыг зогсоож болно. Гэхдээ вирус устгаж үгүй болох уу? Үгүй. Энэ бол бодит зүйл. Энэ вирус бидэнтэй хамт үлдэнэ» хэмээн ДЭМБ-ын хөтөлбөрийн захирал мэдэгдэв.
ДЭМБ-ын зүгээс вирусийг устгах, үгүй хийх асуудлаар оролдохгүй. Учир нь энэ нь тун магадлал багатай асуудал гэдгийг тэрбээр тэмдэглэлээ. Цар тахал маш удаан үргэлжилж, олон хүн хүнд тусаж байна уу, олон хүн үхэж байна уу гэдгээс вирус дамжуулалтыг хянадаг болно гэжээ.
ДЭМБ-ын мэргэжилтэн Мария ван Керкхове ч түүний хэлснийг дэмжсэн аж. «Бид бүгдээрээ л үүнийг аль болох хурдан дуусаасай гэж хүсч байгаа. Зарим нь бүр дууссан мэт аяглаж байгаа. Гэсэн ч дуусаагүй ээ» хэмээн тэмдэглээд, дэлхий нийт цар тахлыг эрт үед нь дарах боломжоо алдсан гэлээ.
Эх сурвалж: Kp.ru