Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Ерөө зүүн хажуугаас усжих Хэрлэн, Балж, Онон, голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдэж буй мэдээллийг Цаг уур, шинжилгээний газраас өглөө.
Мөн Бэлтэс, Бүгсий, Үүр, Дэлгэрмөрөн, Сэлэнгэ, Орхон, Идэр, Байдраг, Таац, Онги, Буянт, Ховд, Баруунтуруун, Тэс, Улз зэрэг голууд үерийн түвшинг 5-70 см давсан. Халх, Сэлэнгэ мөрөн / Хялгант тосгон Зүүнбүрэн, Сүхбаатар / Орхон голын эх болон адгаар үерийн аюултай түвшинг 5-65 см даван тус тус хүчтэй үерлэж байгаа аж.
Харин маргааш буюу энэ сарын 7-нд Туул гол Алтанбулаг сум орчмоор, Онон гол Дадал сум орчмоор усны түвшин 10-30 см нэмэгдэх төлөвтэй байгаа аж.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж, зугаалж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар