Эрчүүдийн олонх нь бэлэг эрхтнийхээ хэмжээнд сэтгэл дундуур байдаг. Америкийн нэрт секс эмгэг судлаач, доктор Рут Вестхаймер (Dr Ruth Westheimer) эрхтнээ илүү том болсон юм шиг санагдуулахын тулд юу хийх талаар энгийн шийдлийг хэлж өгчээ.
Тэрбээр бэлэг эрхтний урт сексийн үүрэгт ямар ч нөлөө үзүүлдэггүй, эр хүний бахархлыг томруулах ардын арга хэрэгсэл эрүүл мэндэд хортой гэжээ.
Эр хүний эрхтэн хөвчрөөгүй үед дунджаар 9 см хэмжээтэй байдаг. Энэ нь яг ийм байх ёстой гэсэн үг биш бөгөөд үүнээс илүү ч байж болно, бага ч байж болно. Эрхтэн хөвчирсөн үедээ 13-18 см болдог. Хэдийгээр эмч нар янз бүрээр ярьдаг боловч эрхтний хэмжээ эрүүл мэнд, сексийн боломжид ямар ч нөлөөгүй. Гэтэл олон эр хүн өөрийнхөө бахархлын хэмжээнд сэтгэл дундуур, санаа зовдог гэнэ.
2013 онд явуулсан судалгаагаар эрчүүдийн 3-ны 1 нь эрхтний хэмжээндээ сэтгэл дундуур байдаг гэнэ. Саяхан Америкийн нэрт секс эмгэг судлаач эмч Рут Вестхаймер энэ асуудлаар түгшдэгээ хэрхэн болих талаар ярьсан юм. Тэрбээр эрчүүдийг бусадтай өөрийгөө харьцуулах хэрэггүй, хэмжээ хамаагүй гэсэн аж. Мөн эрхтнээ илүү том юм шиг санагдуулахын тулд хөвчирсөн үед нь босож зогсоод, толинд харахыг зөвлөж байна. Тэгснээр та эмэгтэйчүүд таныг ямар талаас харахыг ойлгоно. Эрхтнийг мэдээж дээрээс харахад үүнээс бага харагддаг байна. Саяхны судалгаагаар эрчүүдийн 90%-ийнх нь бахархал 10-16 см гэж гарчээ. Доктор Вестхаймер эрчүүдийг эрхтэн томруулах ардын аргад итгэх хэрэггүй, бэлэг эрхтнээ алимны цуугаар норгохгүй байхыг зөвлөж байна. Энэ нь эрхтнийг томруулдаг гэсэн ам дамжсан яриа байдаг боловч үнэн хэрэгтээ цочроо, өвдөх мэдрэмж төрүүлдэг аж.
Эх сурвалж: Bigpicture.ru