ЭМЯ: Ковид-19 халдвар 2422 хүнээс илэрч, нэг хүн нас барлаа

2021-08-28 13:06
02

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг хүргэж байна.

Сүүлийн 24 цагт 2433 хүнээс халдвар илэрлээ. Халдварын

  • 571 нь Улаанбаатарт,
  • 1851 нь хөдөө орон нутагт бүртгэгдэж, нэг хүн нас баржээ.

Өнөөдрийн байдлаар 12802 хүн хэвтэн эмчлүүлж буйна. Эдгээр хүмүүсийн биеийн байдал:

  • хөнгөн: 7737
  • хүндэвтэр: 3686
  • хүнд: 200
  • нэн хүнд: 1021 хүн байна. Харин сүүлийн 24 цагт 1674 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Улсын хэмжээнд вакцины хоёрдугаар тунд хоёр сая 82 мянга 180 хүн буюу зорилтот бүлгийн 64 хувь хамрагджээ.