ТАСС: ОХУ -д терроризмыг олон нийтэд зөвтгөх, сурталчлахтай холбоотой гэмт хэргийн тоо энэ оны байдлаар 50 хувиар өссөн байна. Энэ талаар Дотоод хэргийн яамны статистик мэдээлэлд тулгуурлан ТАСС мэдээлжээ.
Өнгөрсөн оны мөн үеэс 50 хувиар өсөөд буй энэ гэмт хэрэг нь ОХУ -ын Эрүүгийн хуулийн 205.2 (террорист үйл ажиллагаа явуулахыг олон нийтэд уриалах, терроризмыг олон нийтэд зөвтгөх, терроризмыг сурталчлах) гэсэн зүйл ангид хамаардаг аж. Эдгээр гэмт хэргийг МВД болон Дотоод хэргийн яамны ажилтнууд илрүүлсэн байна.
Мөн энэ эхний оны долоон сарын хугацаанд Орост мэдээллийн технологийн 316 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь 2020 оны мөн үетэй харьцуулахад бараг 16 хувиар өссөн гэсэн үзүүлэлт юм байна.