Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 2433 хүнээс халдвар илэрлээ. Халдварын
- 571 нь Улаанбаатарт,
- 1851 нь хөдөө орон нутагт бүртгэгдэж, нэг хүн нас баржээ.
Өнөөдрийн байдлаар 12802 хүн хэвтэн эмчлүүлж буйна. Эдгээр хүмүүсийн биеийн байдал:
- хөнгөн: 7737
- хүндэвтэр: 3686
- хүнд: 200
- нэн хүнд: 1021 хүн байна. Харин сүүлийн 24 цагт 1674 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Улсын хэмжээнд вакцины хоёрдугаар тунд хоёр сая 82 мянга 180 хүн буюу зорилтот бүлгийн 64 хувь хамрагджээ.