Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын төлөвлөлт, сургалтын офицерууд болон цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчид бэлэн байдлын дадлагын дохиогоор ажиллалаа.
Ингэхдээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тогтоосон хугацаанд цугларч, бие бүрэлдэхүүний дүрэмт хувцас, хувийн бичиг баримт болон аранзанд үзлэг хийв.
Тус өдөр цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчид Монгол Улсад залуучуудын холбоо үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амрах, зугаалах орчныг бүрдүүлэх үүднээс дугуйн зам дагасан хамгаалалтын хашлагыг бэхэлсэн юм.
Мөн гүйлтийн зам дагуух модлог ургамлыг арчлах, мод шуух, тарих, хатсан өвсийг хамах, мод үржүүлгийн талбайд ангилан ялгалт хийх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын Цэргийн штаб