ОХУ-ын Пермийн хязгаар нутагт цэргийн зэвсэглэлийн бөмбөгдөгч Су-24 онгоц осолджээ. Зэвсэггүй байлдааны онгоцыг хуваарьт засварт оруулахаар нисэх онгоцны үйлдвэрлэгч компани руу явуулсан юм байна.
Гэвч Су-24 онгоц Пермээс баруун зүгт 95 километрт ой модтой газарт унасан бөгөөд нисгэгчид нь шүхрээл аюулгүй газардаж амжсан байна. Нисгэгчдийг ойролцоох эмнэлэгт хүргэж, түргэн тусламж үзүүлсэн бөгөөд Онцгой байдлын албаны төлөөлөгч нисгэгчдийн биеийн байдлыг сайн байгаа хэмээн РИА Новости агентлагт мэдээлжээ.