“Токио-2020” зуны паралимпын XVI наадмын нээлтийн ёслол Улаанбаатарын цагаар 19 цагт Токио хотын үндэсний цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ. Дэлхийн 160 гаруй улсын Үндэсний паралимпын хороо /ҮПХ/-ны 4400 гаруй тамирчин энэ наадмаар зохион байгуулах 22 спортын төрөлд 540 багц медалийн төлөө өрсөлдөнө. Энэ удаагийн паралимпын наадамд бадминтон, таэквондогийн спортын тамирчид анх удаагаа оролцох юм.
Даралимпын Монгол Улсын үндэсний шигшээ багийн тугчаар жүдо бөхийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер /ОУХМ/ Аажимын Мөнхбат, эмэгтэй тугчаар байт харвааны тамирчин ОУХМ Дэмбэрэлийн Сэлэнгээ нар томилогджээ.