ЭМЯ: 1463 тохиолдол батлагдаж, зургаан хүн нас барлаа

2021-08-08 11:42
11-26

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.08.08) мэдээллийг танилцуулав.

Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 1463 тохиолдол батлагдсан байна. Үүнээс нийслэл хотод 478, орон нутагт 985 тохиолдол бүртгэгджээ. Халдварын улмаас зургаан хүн нас баржээ.

Нас барсан хүмүүсийн тухайд 21-40 насны нэг хүн, 61-80 насны дөрвөн хүн, 80-аас дээш насны нэг хүн хэвтэн эмчлүүлж байгаад нэн хүнд хэлбэрээр өөд болжээ. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеий байдлыг авч үзвэл:

  • Хөнгөн-5243
  • Хүндэвтэр-2503
  • Хүнд-838
  • Нэн хүнд-180

Сүүлийн 24 цагийн байдлаар 8764 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 1552 нь хүүхэд, 254 нь жирэмсэн эх эмчлүүлж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй