Дунд сургуулийн сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах олон улсын шатрын онлайн тэмцээнд Монгол Улсаас М.Анандзаяа охин хүрэл медалийн болзол хангав. Тус тэмцээнийг Азийн Шатрын Холбооноос өнгөрсөн сарын 23-31-нд www.tornelo.com цахим платформ дээр зохион байгуулжээ.
Олон улсын энэ тэмцээнд Монгол Улсаа төлөөлөгч оролцсон М.Анандзаяа нь Ховд аймгийн “Прогресс” сургуулийн 1 дүгээр ангийн сурагч бөгөөд тэрээр охидын 7 настнуудын ангилалд амжилттай оролцож багийн төрөлд хүрэл медалийн болзол хангажээ. Ази тивийн сургуулиудын аварга шалгаруулах тус тэмцээнд 24 улсын 890 тамирчид өрсөлджээ.
Энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Ховд аймгийн Прогресс сургуулийн нэгдүгээр ангийн сурагч, Мянган хожил клубын тамирчин M.Анандзаяа оролцсон юм. Тэрбээр охидын долоон настнуудын ангилалд амжилттай оролцож багийн төрөлд хүрэл медалийн болзол хангасан байна.