ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейсус вакцины 3 дахь тунг түр хойшлуулах нь зүйтэй хэмээн мэдэгджээ. Өнгөрсөн тавдугаар сард ДЭМБ дэлхийн улс орнууд 09 дүгээр сарын сүүлч гэхэд хүн амынхаа хамгийн багадаа 10 хувийг вакцинжуулсмн байхыг уриалж байсан юм.
Гэвч өнөөдрийн байдлаар дэлхий улс орнуудад КОВИД-19-ийн вакцины хүрэлцэ хангалттай хүрэлцэхгүй, тэгш бус хандлага үүсчихээд байгаа. Ядуу буурай орнуудад вакцины 2 тунг тариулсан хүмүүс цөөхөн, ядаж 1 тунгаа хийлгэсэн хүмүүсийн тоо вакцин үйлдвэрлэгч болон баян чинээлэг орнуудаас хамаагүй бага хэвээр байгаа юм.
Хөгжингүй орнуудад одоогийн байдлаар 100 хүн тутамд бараг 100 тарилга вакцин хийсэн байхад ихэнх ядуу буурай орнуудад энэ үзүүлэлт 100 хүн тутамд 1.5 тарилгаас хэтрэхгүй байна. Тиймээс хөгжингүй орнууд ДЭМБ-аас тавьсан зорилтод хүрэхийн тулд ядаж есдүгээр сарын сүүлч хүртэл бүүстер буюу 3 дахь тунгийн вакцин хийхээсээ татгалзах хэрэгтэй хэмээн Гебрейсус анхааруулжээ.
Дэлхий дээр өнөөөдрийн байдлаар зөвхөн Израиль улс л нэмэлт 3-р тунгийн вакцинжуулалтын аянаа албан ёсоор эхэлсэн. Тус улсад таван сарын өмнө хоёр дахь тун вакцинаа хийлгэж байсан өндөр настнууд 3 дахь тунгийн вакциндаа хамрагдах гэж байгаа юм.
Мөн хөгжингүй орнууд бүүстер вакцины талаар хэлэлцэж байгаа ч одоогоор эхлээгүй. Тиймээс ДЭМБ бага орлоготой, ядуу буурай орнууд коронавирусийн шинэ, халдвар ихтэй, үхлийн аюултай мутацийн эх үүсвэр болж болзошгүй хэмээн болгоомжилж байгаа аж.