Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.08.05) мэдээллийг танилцуулав.
Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 1178 тохиолдол батлагдсан байна. Үүнээс нийслэл хотод 361, орон нутагт 817 тохиолдол бүртгэгджээ. Халдварын улмаас гурван хүн нас барлаа.
- Эдгэрсэн-2047
- Хөнгөн-6037
- Хүндэвтэр-2536
- Хүнд-848
- Нэн хүнд-190
Сүүлийн 24 цагийн байдлаар 9611 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 1576 нь хүүхэд, 324 нь жирэмсэн эх эмчлүүлж байна.