АН засаглаж буй Архангай аймагт ИТХ дахь намын гишүүд нь МАН-ынхантай хамтран Засаг дарга Д.Золжаргалыг огцруулсан асуудал намын удирдах шатанд нь яригдаж, ажлын хэсэг томилохоо мэдэгдсэн. Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын дэд дарга С.Одонтуяагаар ахлуулсан Ажлын хэсгийг тус аймаг руу илгээжээ.
УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа өнөөдөр Архангай аймгийн намын гишүүд, тус аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй уулзсан байна. Тэрбээр намынхаа эв нэгдэл хийгээд тус аймаг дахь АН-ын бүлгийн нэгдмэл байдлын талаар ярилцаж, 2020 оны орон нутгийн сонгуулийн дүнд байгуулагдсан аймгийн удирдлагуудыг тогтвортой ажиллуулах асуудлаар гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалтыг шат дараалалтайгаар эхлүүлжээ.